Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, 3×3 сагсан бөмбөгийн талбай болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж дууслаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус бүтээн байгуулалтыг “Люксдаймонд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.














