Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

НИЙСЛЭЛ: Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 27, 14 дүгээр хороодод дараах ажлуудыг хийжээ. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн 760 м.кв талбай бүхий фасад засвар;
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар цэцэрлэгийн 491.0 м.кв талбай бүхий дээвэр, 760.0 м.кв талбай бүхий фасад засварын ажлыг тус тус хийж, улсын комисс хүлээн авлаа.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шонхор констракшн ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН