Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4-р байрны 3 тоот бүхий 2 өрөө, 46 ам метр талбайтай орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.
1. Барилгын товч танилцуулга
Барилга нь 1966 онд баригдсан 2 өрөө /гал тогооны өрөө тусдаа/, 46 ам метр талбай бүхий угсармал орон сууц юм.
Цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон ханатай, хавтгай хар цаасан дээвэртэй таван давхар барилга бөгөөд төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон чанар байдал нь дунд зэрэг болно.
2. Дуудлага худалдааны анхны үнэ
Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 123,483,716.00 төгрөг гэж тогтоосон.
- Дэнчингийн хэмжээ: 12,348,371.60 төгрөг
3. Дуудлага худалдааны мэдээлэл
1 | Дуудлага худалдаа болох хугацаа | 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт |
2 | Дуудлага худалдаа болох газар | Нийслэлийн Засаг захиргааны Хангарди цогцолбор, Б блок, 2-р давхар, 201 тоот |
3 | Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
4 | Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газарДансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961 |
5 | Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3-р давхарРД: 2576589 |
4. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах саналын хайрцагт хийнэ.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
- Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь;
- Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.
5. Мэдээлэл авах
Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.
Лавлах утас: (11)-31-05-80