Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

НИЙСЛЭЛ: БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл зэргийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм. 

Чанша хотын Намын бүлгийн гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Пэнг Тао “Цаашид Улаанбаатар хотод тулгамдаж буй нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах, уул уурхайн техникийн үйлдвэр, биологийн салбарын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна” гэв. 

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН