Нүүр хуудасМэдээНийслэл: Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 

Нийслэл: Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгаад буй. Дүүжин замын тээвэр нь замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр бичигдэх болсон.

Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН