Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Уг төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлнэ. Мөн төсөл хэрэгжүүлэх байршлуудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд хийх юм.
