НЗДТГ, NTV телевиз хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж буй “Инновацын эзэд” уралдаант шоу нэвтрүүлгийн бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Уг уралдаант нэвтрүүлэг нь хүүхэд залуучуудын зохион бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний шинэ санаа, шилдэг шийдэл хэрхэн инновацын бүтээгдэхүүн болох боломжтойг таниулах зорилготой.
Уралдаант нэвтрүүлэгт оролцсоноор хөдөлмөр хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаачилга, бүтээлээ бусдад таниулж, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, цаашлаад хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.
- Үндсэн оролцогчийн нас: 12-25 нас
- Багийн гишүүд: Нас харгалзахгүй
- Шагналын сан: Шилдэг бүтээлийн эздийг нийт 50 сая төгрөгийн шагналын сан, дотоодын сургалтын тэтгэлэг
Бүртгэлийн линк: https://shorturl.at/pwM1A