Нүүр хуудасБусадНИЙСЛЭЛ: М.Балдандорж: Лаг хагшаасыг бүрэн цэвэрлэж дуусаагүй байгаа бөгөөд голын налуу хэвгийд...

НИЙСЛЭЛ: М.Балдандорж: Лаг хагшаасыг бүрэн цэвэрлэж дуусаагүй байгаа бөгөөд голын налуу хэвгийд хонхор, гүдгэр тогтоол үүсэн замагшсан

Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлүүлсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд лаг хагшаас цэвэрлэж байна. Лаг хагшаасыг бүрэн цэвэрлэж дуусаагүй байгаа бөгөөд голын налуу хэвгийд хонхор, гүдгэр тогтоол үүсэн замагшсан гэдгийг УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлж байв.

Мөн Дунд гол үндсэн үертэй үедээ гол дотроо багтахгүйгээр урсдаг бол хэвийн үедээ 2-3 метр өргөнтэй урсдаг байсан аж. Харин 30-50 метр өндөртэй лаг хагшаасыг цэвэрлэн гаргасан тул гол татарсан мэт харагдахаас өөр аргагүй гэдгийг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН