Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа...

НИЙСЛЭЛ: Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ. 

Үүнд,

  1. China Railway 20th Bureau Group Co., Ltd
  2. ALSTOM Transport SA
  3. “Norinco International Cooperation”
  4. Woojin Industrial Systems Co Ltd
  5. China Railway Group Limited
  6. China State Construction Engineering Corp.,Ltd
  7. Kolon Global Corporation
  8. Максрөүд ХК
  9. Акционерное общество «Дороги и Мосты»
  10. CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
  11. Power construction corporation of China, Ltd
  12. Poly Changda Engineering Co Ltd
  13. Samsung C&T Corporation
  14. Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
  15. Shandong Luqiao Group Co., Ltd
  16. Daeati Co.,Ltd
  17. LS ELECTRIC Co Ltd
  18. Hyundai Rotem Company
  19. Crrc Dalian Co., Ltd
  20. Аржкапитал
  21. Dawonsys Co Ltd
  22. STraffic Co., Ltd.
  23. Ilsung construction Co.,Ltd
  24. Larsen & Toubro Limited
  25. Си Эм И Си инженеринг ХХК
  26. China Second Metallurgy Group Co.,Ltd
  27. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК

Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН