Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Хамтдаа бүтээх ирээдүй” сэдвийн хүрээнд “Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум”-ыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим наймдугаар сарын 18-ны өдөр дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил “Хамтдаа бүтээх ирээдүй” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, ICT инновац, хөдөө аж ахуй болон Монгол-Япон хоёр орны хоорондын шинэ бизнесийн боломж, бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн талаар илтгэл, панел хэлэлцүүлэг болон нэтворкинг үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Форумд бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/HW8pMrNbmX?origin=lprLink