Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сар шинийн баярт зориулан таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг эхлүүлжээ

НИЙСЛЭЛ: Сар шинийн баярт зориулан таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг эхлүүлжээ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, 

  1. Их наяд плаза гадна талбай, 
  2. Тусгаар тогтнолын талбай, 
  3. Жуковын талбай, 
  4. Драгон төв 
  5. Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг 13000 төгрөгөөр борлуулж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН