Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сонгинохайрхан дүүргийн 5600 ажилтан албан хаагч, иргэд бүх нийтийн их цэвэрлэгээнд...

НИЙСЛЭЛ: Сонгинохайрхан дүүргийн 5600 ажилтан албан хаагч, иргэд бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд тус дүүргийн төрийн захиргааны байгууллагын 1015 албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1556 аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах худалдааны төвийн 3112 ажилтан албан хаагч нэгдлээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, хайс хашлага, хөшөө дурсгалыг угаах, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд нийт 5600 гаруй ажилтан албан хаагч, иргэн бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж, 1,110,000 мкв талбайг цэвэрлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН