Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд хүүхдийнтоглоомын талбайг шинэчилж байна

НИЙСЛЭЛ: Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд хүүхдийнтоглоомын талбайг шинэчилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж байна. 19.4 мянган ам.метр талбайд явган замыг засаж шинэчилж, 10 байршилд дулаан автобусны зогсоол, 17.8 мянган ам.метр талбайд автомашины зогсоол барьж байна. Долоон байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, 411 гудамж, 3938 айл өрхийн хаягийг шинэчиллээ. Мөн зургаан байршилд авто замын бүтээн байгуулалт, дөрвөн байршилд зөөврийн усан сан, хоёр байршилд үерийн далан, есөн байршилд цахилгаан хүчдэл нэмэгдүүлэх, хоёр байршилд инженерийн байгууламжийн ажлууд хийж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 176 нэгж талбарын 72.8 мянган ам.метр талбайд газар чөлөөлөлт хийж байна. Жишээлбэл, 4 дүгээр хороонд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд 58 нэгж талбар, гэр хорооллын иргэдийн үерийн усыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ажилд 35 нэгж талбар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 39 нэгж талбар, сургууль, цэцэрлэгийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 12 нэгж талбарыг чөлөөлж байна. Мөн явган хүний орц гарц чөлөөлөх, үерийн хамгаалалтын далан суваг, авто замын нөлөөлөлд өртсөн газруудад газар чөлөөлөлт хийгдэж байгаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН