Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

НИЙСЛЭЛ: Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан зөрчил, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын гольдрол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан зөрчил, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын урд дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нураах, шороо асгаж газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгаж чөлөөлсөн. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талын голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан “Шунхлай” ШТС-ыг буулгаж чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН