Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах...

НИЙСЛЭЛ: Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик болон Пучон хотын захиргааны албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын Пучон хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд эмнэлгийн болон яаралтай тусламжийн тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг чадавхжуулж, туршлага судална. Ухаалаг хотыг хөгжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хотын дэд бүтцийг хамтран хөгжүүлнэ. Нийтийн тээвэр, байгаль орчин, гамшгийн менежмент зэрэг салбарт харилцан туршлага судалж, сургалт зохион байгуулна. Аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг өргөтгөх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад салбарт мөн хамтран ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН