Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулна

НИЙСЛЭЛ: “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээг наймдугаар сарын 24,25-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024” арга хэмжээний үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой.

Мөн “Этосэтора” Япон үндэсний хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН