Нүүр хуудасМэдээНийслэлд 88 цэцэрлэгт 3575 хүүхдийг нэмэлтээр авна

Нийслэлд 88 цэцэрлэгт 3575 хүүхдийг нэмэлтээр авна

Өнгөрсөн хоёрдугаар  сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлджээ. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болсон байна.

Цэцэрлэгийн бага бүлэг, цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111.566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.  

Эцэг эх, асран хамгаалагчид дараах цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН