Нүүр хуудасМэдээНийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт долоон байршилд 20 ТҮЦ, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 56 ТҮЦ, Баянгол дүүрэгт найман байршилд 16 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 13 байршилд 33 ТҮЦ, Чингэлтэй дүүрэгт таван байршилд 5 ТҮЦ, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд 9 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН