Нисгэгчгүй нисэх системийг хэрэглэх, ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох, түүний ашиглалтын үйл ажиллагааг зохицуулсан аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг шинээр боловсруулах боломжийг судлах зорилготой “Нисгэгчгүй нисэх системийг ашиглалт, бүртгэл, зөвшөөрөл, хууль, эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг болов.

Тус хэлэлцүүлэгт Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Батлан хамгаалахын ЭШХ-гийн төлөөллүүд оролцов.


