Нүүр хуудасМэдээНИТХ: Зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөтэй танилцлаа

НИТХ: Зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөтэй танилцлаа

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Г.Ууганбаяр, Б.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, Т.Отгонболд болон Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг нийт 19 асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

1. Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай

2. Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай

3. Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай

4.Улс орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоох тухай

5.Тогтоол хүчингүй болгох тухай

6.“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

7.2026 онд ажиллах олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

8.Хувьчлалын жагсаалтаас хасах тухай

9.Нийслэлийн өмчөөс хасаж, иргэдэд шилжүүлэх тухай

10.Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

11.Барилга байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай

12.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

13.Хувьцаа шилжүүлэх тухай

14.“Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг батлах, хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх тухай

15.Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай

16.“Урт цагаан үйлчилгээний төв” ОНӨААТҮГ байгуулах тухай

17.“Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай

18.Хурлын байгууллагын шагналаар шагнах тухай

19.Ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН