Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн хэмжээнд 1540 иргэн төрийн албаны шалгалт өгч байна

НИТХ: Нийслэлийн хэмжээнд 1540 иргэн төрийн албаны шалгалт өгч байна

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 3092 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 1540 иргэн Улаанбаатар хотод шалгалт өгч байна.

Нийслэлийн төрийн албаны шалгалт энэ сарын 2-5-ны хороонд үргэлжлэх бөгөөд өдөрт 4 ээлжээр нэг удаад 100 иргэн шалгалт өгөхөөр зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6992 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлж 4740 иргэн шалгалт өгч, үүнээс 2094 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн байна.

Төрийн албан шалгалт нь 100 хувь цахимаар явагддаг бөгөөд хөндлөнгийн нөлөөлөлгүй, ил тод нээлттэй явагддаг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН