Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 103 иргэнд төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан нар гардууллаа.














































