Нүүр хуудасМэдээНИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар М.Халтарыг томиллоо

НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар М.Халтарыг томиллоо

Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар Магваны Халтарыг томиллоо.

М.Халтар нь 1994 онд “Орхон” их сургуулийг Орчуулагч, нарийн бичгээр баклаврын зэрэг, 2001 онд “Түшээ” дээд сургуулийг Эрх зүйч-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн, 2003 онд МУИС, Хууль зүйн сургуульд Хууль зүйн Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2022 оноос Удирдлагын академид нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр докторантаар суралцаж байна.

  • Хүүхдийн төлөө Үндэсний газарт Архив бичиг хэргийн эрхлэгч-1994-1997
  • Монголын хүүхдийн эрхийн төвийн Хуулийн зөвлөх-1997-2000
  • УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах -2000-2004
  • Хууль зүйн яамны харьяа төсөл,Төслийн удирдагч- 2004-2005
  • Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга-2005-2007
  • Нийслэлийн ИТХ-ын Хэлтсийн дарга 2007-2016
  • Нийслэлийн ИТХ-ын Ахлах зохион байгуулагч 2016.08-2016-10 сарыг хүртэл
  • Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт Хэлтсийн дарга 2016-2018
  • Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар одоог хүртэл ажилласан туршлагатай. Нөхөр, 4 хүүхэд, ээжийн хамт амьдардаг.

М.Халтар нь Төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин, үүрэгт ажлаа хүлээж авлаа.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН