Олон Улсын Ахмадын өдөр, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж дарга, хурандаа А.Дашням баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэ үеэр Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр С.Түмэндэмбэрэл, Ц.Төгсцэцэг, “Ахмадын алдар” тэмдгээр Т.Энхбаяр, С.Баяртунгалаг, Л.Гансүх нар шагнагдсаныг гардуулан өгсөн.Мөн өндөр настны хишгийг 90, 80, 70, 50 настай зарим ахмуудад хүртээсэн.
Арга хэмжээнд 200 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцсон бөгөөд НОБГ-ын “Хангарьд” хамтлаг ая дуугаа өргөсөн юм