Алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж буй тус дадлага сургуульд Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангийн усчин аврагчид оролцож байгаа юм.

Алба хаагчид уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед ажиллах ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл хангах нормативыг биеэр гүйцэтгэж, онолын мэдлэгээ ахиулж байна.
