Нүүр хуудасМэдээНОБГ: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

НОБГ: Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэриийн дагуу 1989 оноос хойш 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье” уриаг дэвшүүлээд байна. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд иргэн таныг ч бас хөрөнгө оруулахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН