Нүүр хуудасМэдээНОБГ: Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

НОБГ: Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Монголын Тритлоны холбооноос энэ сарын 5-6- ны өдрүүдэд зохион байгуулсан “Дуатлоны азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, сонирхогчдын 40-49 насны ангилалд НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль, 18-29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнд 5 улсын тамирчин оролцож, төрөл бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН