Нүүр хуудасМэдээНЦУГ: Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилго бүхий “Явган эргүүл” 70 байршилд үүрэг...

НЦУГ: Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилго бүхий “Явган эргүүл” 70 байршилд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Явган эргүүл” ажиллуулж эхэллээ.

Уг ажлыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах давхар зорилготой бөгөөд энэ сарын 08-ны өдрөөс долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх юм байна.

“Явган эргүүл”-д нийт 70 байршилд 288 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм байна.  Эргүүлийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд тусгай бэлтгэсэн морь, нохойн эргүүлийг төв зам, Сүхбаатарын талбай, олон нийт, жуулчид олноор цуглардаг газар болон гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэг хэсгүүдэд ажиллуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН