Нүүр хуудасМэдээНҮБ-ын залуу төлөөлөгч олон улсын хөтөлбөр зарлагдлаа

НҮБ-ын залуу төлөөлөгч олон улсын хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага, НҮБ-ын нийгэмлэгийн хамтаар *НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ – БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР*-ИЙГ 2022 оны 8-р сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны залуусаас сонгон шалгаруулж хоёр сарын турш байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор ханган мэдлэг олгож шилдэг 2 оролцогчийг Египет болон Канад улсад болох НҮБ-ийн олон улсын хуралд оролцуулна.

Уг хөтөлбөр нь байгалийн олон янз байдал болон үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тэдний дуу хоолойг олон улсын тавцанд хүргэх зорилготой юм.

Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу НҮБ-ын Залуу төлөөлөгч олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

●     18-30 насны Монгол Улсын иргэн

●     Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)

●     Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR – В1, intermediate)

●     Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай. 2022 оны 8 сарын 20-10 сарын 15-ны Бямба гараг бүр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН