Нүүр хуудасМэдээНӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголт өнөө өглөөнөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэллээ. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. 

Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН