Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, Ардын эмч О.Сэргэлэн Үндсэн хуулийн уншлагад оролцогчдын нэг байлаа.
-Та сая эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж уншлаа. Эмч хүний хувьд эрхээс гадна эрүүл мэндээ хамгаалах иргэний үүргийг сануулах болов уу?
-Манай Монгол Улсын Үндсэн хууль үнэхээр энэрэнгүй, ард иргэдээ дээдэлсэн байдаг. Гол заалтын нэг нь Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх учиртай. Хүн бүр өөрийгөө хайрладаг, эрүүл мэндээ хамгаалдаг. Эрт илрүүлгийн шинжилгээ болоод эрүүл мэндээ хамгаалах аливаа ажилд идэвхтэй оролцдог байгаарай гэж хүсье. Хэт оройтож эмнэлэгт хандаж, төрдөө, эмчид, эмнэлэгт эрүүл мэндээ даатгах бус өөрөө өөрийгөө хариуцаж эрүүл амьдрах чухал.
-Эрхтэн шилжүүлэх олон хагалгаанд орсон байх. Одоо хэд орчимд хүрээд байгаа вэ?
-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах баг 350 дахь хагалгаагаа маргааш хийх юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах хэмжээнд хүртэл өөрийгөө хайхрахгүй явна гэдэг харамсалтай. Бүх монголчууддаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ, үүргээ биелүүлээрэй гэж хүсье





