Монголын мянга мянган уншигчтай “People” сэтгүүлээс зохион байгуулсан “People awards” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний “Онцлох төрийн алба” шагналыг “Онцгой байдлын алба”-нд хүртээлээ.
Дэлхийн “People” сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ үр бүтээлдээ, эерэг зөв үйл ажиллагаа явуулдаг Онцлох хүмүүс, байгууллагыг ийнхүү 9 дэх жилдээ шалгаруулсан юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн хүлээдэг билээ.
Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, Онцгой байдлын албаны алба хаагчид 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Мөн “Цар тахалтай тэмцэх, “Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн зэрэг гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлснийг онцолж, энэхүү шагналыг олгосон гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна
