Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч” гудамжийг Өлгий сумын 13 дугаар багт байгууллаа.
Тус гудамж нь 120 метр урттай бөгөөд “Аврагчийн хөшөө”-г сүндэрлүүлж, явган хүний замын хэсэгт ногоон байгууламжийг бий болгон, орчны тохижилтыг хийсэн байна.