Нүүр хуудасМэдээОБЕГ: Зудын байдалд үнэлгээ хийхэд есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна

ОБЕГ: Зудын байдалд үнэлгээ хийхэд есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Эрдэнэхайхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Төвийн Зуунмод сумдын нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Ховдын Булган, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Нөмрөг, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Булганы Бугат, Гурванбулаг, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Цагааннуур, Сүхбаатар, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Дархан, Төвийн Цээл, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Луус, Хулд, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Халзан, Дорнодын Чулуухороот, Баяндун, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар, Дорноговийн Дэлгэрэх сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН