Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад амжилт хүссэн юм.
Дадлага сургуульд нийслэлийн хүрээний 16 багийн 190 гаруй тамирчин оролцож байна. Алба хаагчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив гүйцэтгэх ажиллагаа зэрэг даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулна. Тус дадлага сургууль нь 2004 оноос 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.