Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан “Онцгой алба-Бидний алба” сэдэвт уулзалт, арга хэмжээг Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүхэн хөгжил, бахархал, үнэт зүйл, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар хамрагдлаа.