Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэр залуу нас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ирээдүй хойчдоо үлгэр дуурайл болсон үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе. Та бүхний бүтээсэн бахдам замнал үеийн үед үүрд дурсагдаж, эгнэгт мандан бадрах болтугай” гэлээ.