Нүүр хуудасМэдээОБЕГ: Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагаа явагдаж байна

ОБЕГ: Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагаа явагдаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.10/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Тус аймгийн Мандал сумын “Сэртэнгийн ам”, “Бугат уул”, “Харгантын хушуу”, “Бага харгант”, “Ерөө сумын “Могойн гол”, “Нугар салаа”, “Асгатын ам”, Хүдэр сумын “Шоргоолжны хадтай хошуу”, Цагааннуур сумын “Баруун голын эх”-ийн газарт гарсан 9 ойн гал түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан 2 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоциклтой буюу 406 хүн, 36 автомашин, 2 мотоциклтой ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН