Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 19-23-нны өдрүүүдэд зохион байгуулагдах газар хөдлөлтийн гамшгийн үр дагаврыг арилгах сургалт, дадлагад оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Хоёр улсын хамтарсан дадлага, сургуульд оролцох алба хаагчид машин техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, нурангинаас болон өндрөөс аврах ажиллагааны дадлага сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг түшиглэн зохион байгууллаа.
.jpg)
Сургалтад ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 09, 115 дугаар анги болон бүсийн төвүүд болох Өвөрхангай, Ховд, Орхон, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 30 орчим алба хаагч хамрагдах юм.
