Нүүр хуудасМэдээОБЕГ: Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОБЕГ: Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, подкаст, контент мэдээ, нэвтрүүлгийг түргэн шуурхай дамжуулж хамтран ажиллах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, аливаа гамшиг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэх байдлыг хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй болгох хүрээнд хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН