Нүүр хуудасМэдээОБЕГ: Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь...

ОБЕГ: Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгууллаа

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Төр, захиргааны барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг 770 барилга байгууламжийг хамруулан зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 797 эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм.

Хяналт шалгалтаар байгууллагын аюулгүй байдлын хангах шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, галын аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан томилоогүй, гал унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулах үүргээ биелүүлээгүй.

Мөн гал унтраагуурыг байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН