Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 24-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.06.28/ 16:00 цагт бүрэн унтраалаа.
Тус түймэрт урьдчилсан байдлаар 110 га талбай өртөж шатсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ойн гал түймрийг 14:07 цагт цурамд орууллаа.