Нүүр хуудасМэдээОлон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдрөөр бие биедээ “БАЯРЛАЛАА” гэдгээ хэлээрэй

Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдрөөр бие биедээ “БАЯРЛАЛАА” гэдгээ хэлээрэй

Оросын “спасибо” гэдэг үг нь “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүссэн гэдэг. Харин Английн “Thank you” гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс илүү гүнзгий утгатай байна. Монголчуудын хувьд үгийн сангийн арвин их баялагтай. Тэр ч утгаараа гялайлаа, талархлаа, баярлалаа гэх мэт өдөр тутмын гэлтгүй хүндэтгэлийн үгсээр сэтгэгдлээ илэрхийлсээр ирсэн. Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид хэлдэг. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж “БАЯРЛАЛАА” хэмээн хэлдэг байна. Үгийн хүч юунаас ч илүү хүчтэй. Тиймээс сайхан үгсийг зөвхөн өнөөдөр гэлтгүй өдөр тутамдаа бие биедээ хэлж байя.

Өнөөдөр та бидний Хамгийн эелдэг найрсаг өдрүүдийн нэг байг.  “Баярлалаа” гэдэг үгийг инээмсэглэлээр ч илэрхийлж болох юм шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН