Нүүр хуудасМэдээОлон Улсын стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо

Олон Улсын стандартын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болголоо

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд Стандарт, Хэмжил зүйн салбарт онцгой анхаарч эхэлсний дүнд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй харах боломжийг бүрдүүллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр тушаалаар 2024 оны нэгдүгээр сараас Үндэсний болгон нутагшуулж буй Олон Улсын стандартыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, сурталчлах, үр ашгийг нэмэгдүүлэх, стандартын талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтээр нээлттэй харах боломжийг бий болгохыг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болгосон.

Үүний хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийн мэргэжилтэнтэй цахимаар хуралдаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.

Цаашид Олон Улсын болон бүс нутгийн, гадаад орны үндэсний болгон нутагшуулж буй стандартуудыг Монгол Улсын иргэн аж ахуй нэгж бүр үнэ төлбөргүй харах боломжоор хангахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН