ЭМЯ-наас Омикроны ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тоо дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг өглөө.
Товчлон хүргэвэл:
*Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн байна. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна.
*Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай.
*ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах орон зай байгааг эрдэмтэд анхааруулж байна.
*Хувилбаруудад эмзэг хүүхэд өндөр настнуудыг олон хүнд цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна.
*Омикроны сүүлийн хувилбарууд 11-ээс доош насны хүүхдүүдэд хүндээр тусаж байна. Тиймээс дархлааны дараагийн тундаа хамрагдахыг уриалж байна.
*5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг ЭМЯ гаргасан.
*Дэлхийн жишгийг дагаж хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрээр эмчилж байна. Аль болох тусгаарлалт, хориг тогтоохгүй байхыг хичээнэ. Гэвч хүндэрсэн тохиолдолд хөл хорио нь зайлшгүй шаардлагатай арга юм.