Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг шалгарууллаа.

Онцгой байдлын байгууллагын 2025 оны
“Шилдэг удирдагч”-аар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ,
“Шилдэг мэргэжилтэн”-ээр ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Цэнгэлмаа,
“Шилдэг аврагч”-аар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Сугаржав, НОБГ-ын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Т.Тамир, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч-усчин, ахлах ахлагч Д.Отгонбаяр,
“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Аюурзана, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мягмарсүрэн, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхээ, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Зоригоо, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Нармандах, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Нямлхагва, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч О.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Наранбаатар, “Шилдэг холбоочин”-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэг,

“Шилдэг жолооч”-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлах ахлагч П.Баасандорж, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шатны механикч, ахлах ахлагч Н.Отгонбаатар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ж.Батсайхан,
“Шилдэг Улсын нөөцийн салбарын ажилтан”-аар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн 140 дүгээр салбарын харуул О.Түмэннаст,
“Шилдэг ажилтан”-аар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Х.Ванган нар тус тус шалгарлаа.






