Нүүр хуудасМэдээОюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болно

Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болно

Өнөөдөр өглөө “Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг баталжээ. Энэ тухай мэдээллийг “Туркойс Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна. 

Гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийх юм байна.

Гүний уурхай олборлолтыг эхлүүлснээр 2023 оны эхний хагас жилд тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. 

Харин “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтын хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтын гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлдээ дурьджээ. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд “Туркойс Хилл Ресурс” компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдож байсан 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн хариуцахаар тохиролцож, “Эрдэнэс Оюутолгой”-н нэрийн өмнөөс TRQ-ийн “Оюу толгой” компанид оруулсан хөрөнгийн хэмжээ болон 1.4 тэрбум ам. доллар болон нэмэгдүүлсэн хүүгийн 1 тэрбум ам.доллар багтсан байна. Мөн газар доорх мониторингийн хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцсон байна. Гэрээнд оруулсан шинэчилсэн заалтаар гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдсан суурь санхүүжилтын хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар гэж тооцоолсон нь 2021 оны есдүгээр сарын 30-ны тооцооллоос 200 сая доллароор буурсан үзүүлэлт гэдгийг онцлон тэмдэглэжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН