Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Монгол Улс Generation Unlimited хөдөлгөөнд нэгдэн орох хүсэлтэйгээ дахин илэрхийллээ

С.Амарсайхан: Монгол Улс Generation Unlimited хөдөлгөөнд нэгдэн орох хүсэлтэйгээ дахин илэрхийллээ

Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудал хариуцсан сайд нарын өндөр түвшний бага хуралд оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн захирал Жүүн Күнүгитэй уулзаж, санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улстай сайн харилцаатай хамтран ажиллаж, хүүхдийн хөгжлийн бодлогын асуудлыг сайжруулахад тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Манай улс залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой Generation Unlimited хөдөлгөөнд нэгдэн орох хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн.

Тус хөдөлгөөн нь 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм. Мөн тус хөдөлгөөнийг хүлээн авагч олон улсын байгууллагуудын нэг нь НҮБ-ын Хүүхдийн сан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн дэмжлэг хэрэгтэй.

Цаашид хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын чанар хүртээмж, хүүхдийн аюулгүй байдал, эрүүд ахуйг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН