Нүүр хуудасМэдээСаадгүй хүртээмжтэй орчин, тэгш оролцооны анхдагч хуулийн төслийг боловсруулж байна

Саадгүй хүртээмжтэй орчин, тэгш оролцооны анхдагч хуулийн төслийг боловсруулж байна

“Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нарын гишүүд өчигдөр /202.01.19/ Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Саадгүй хүртээмжтэй орчин, тэгш оролцооны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэхүү хуулийн төслийг зөвхөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж байна гэж ойлгож болохгүй. Ахмад настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд бүх хүний төрийн үйлчилгээ авч байгаа орчин нь аюулгүй, хүртээмжтэй байх ёстой. Барилга, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын стандарт гээд ярьдаг боловч хэрэгжиж байгаа нь цөөхөн. Иймд, бүх стандартыг нэгтгэж салбар дундын зохицуулалтыг нэгтгэсэн анхдагч хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байгаа юм.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын мэдээлэл болон Эрүүл мэндийн даатгалын мэдээллийг танилцууллаа. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тодруулж асуухад “ ЭМДҮЗ удахгүй хуралдана, 2 дугаар сарын цалин дээр нэмж 1 сарын нэмэгдлийг хамт нөхөн олгоно” гэж салбарын сайд хариулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН