Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “3x3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “3×3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1-р байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” 🏀сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа. Энэхүү тохижилтыг дүүргийн ЗДТГ, “Хаан банк”-тай хамтран гүйцэтгэсэн.

Тус сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг “Хаан банк”-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд хамтран ажиллах саналыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд хүргүүлэн, санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж байсан. Ийнхүү санамж бичгийн хүрээнд хийх ажил биелэлээ олж бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань “3х3”⛹️ сагсан бөмбөгийн талбайтай боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН